
Та мэдээллээ хамгаал
Бид таны амжилтыг баталгаажуулъя
ISO 27001 ахлах аудиторын сургалт
PECB/ISO/IEC 27001 Lead Auditor
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагатай хамтран ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ахлах аудиторын сургалтыг зохион байгуулж байна. ISO/IEC 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны аудит хийх ур чадвар мэдлэгийг эзэмших болно.
Сургалтын зорилго
-
ISO/IEC 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (МАБМТ) үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарлах;
-
МАБМТ-д тавигдах ISO/IEC 27001 шаардлагыг аудиторын үүднээс тайлбарлах;
-
Аудитын үндсэн ойлголт, зарчмуудын дагуу МАБМТ-ийн ISO/IEC 27001 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх;
-
ISO/IEC 27001 стандартын нийцлийн аудитыг ISO/IEC 17021-1 стандартын шаардлага, ISO 19011 стандартын заавар болон аудитын бусад шилдэг туршлагын дагуу төлөвлөх, явуулах, хаах;
-
ISO/IEC 27001 аудитын хөтөлбөрийг удирдах;
Энэ сургалтад хэн хамрагдах вэ?
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (МАБМТ) баталгаажуулалтын аудит хийх, гүйцэтгэхийг эрэлхийлж буй аудиторууд
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны аудитын үйл явцыг эзэмшихийг хүсч буй менежерүүд эсвэл зөвлөхүүд
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны шаардлагад нийцүүлэн ажиллах үүрэгтэй хүмүүс
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооний аудитад бэлтгэж буй техникийн мэргэжилтнүүд
-
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүд
Баталгаажуулалт нь танд юу хийх боломж олгох вэ?
Технологийн дэвшил, кибер халдлагын нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Үүний улмаас ISO/IEC 27001 сертификат нь мэдээллийн аюулгүй байдлын аудитын шилдэг туршлагуудын хэм хэмжээ болсон.
Баталгаажуулалт авснаар таныг тодорхой ур чадвар эзэмшсэн түвшинг тодорхойлох бөгөөд энэ нь таны карьерь түлхэц болохоос гадна танай байгууллагад нэмүү үнэ цэнийг өгч, бусдаас ялгарч, орлогоо нэмэгдүүлэхэд тусална. Сертификат нь таныг хөдөлмөрийн зах зээлд оролцох эсвэл карьераа ахиулахыг хүссэн үед чухал ач холбогдолтой бөгөөд таны мэдлэгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, нотлох явдал баримт юм.