
Та мэдээллээ хамгаал
Бид таны амжилтыг баталгаажуулъя
ISO/IEC 27001, ISO/IEC 27701 болон бусад стандартын баталгаажуулалт
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын SIS Certification PVT Ltd тохирлын үнэлгээний байгууллагатай хамтран ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO/IEC 27701 Хувийн мэдээллийн нууцлалын менежментийн тогтолцоо, ISO/IEC 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO/IEC 37001 Хээл хахуулийн эсрэг менежментийн тогтолцоо болон бусад стандартын баталгаажуулалтын үйлчилгээг санал болгож байна.
SIS Certification PVT Ltd нь дэлхийн 55 улсад үйл ажиллагаа явуулдаг, 500 гаран аудитортой, 15000 гаран үйлчлүүлэгч байгууллагатай, 20 орчим стандартаар баталгаажуулалтын үйлчилгээ санал болгодог томоохон тохирлын үнэлгээний байгууллага юм. Мөн IOAS – International Organization for Accreditation Services, АНУ-ын IAS – International Accreditation Services (US Based Board)-р итгэмжлэгдсэн, Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-д бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллага юм.