Та мэдээллээ хамгаал
Бид таны амжилтыг баталгаажуулъя
Манай үйлчилгээ
Бид байгууллагуудын чанар, мэдээллийн аюулгүй байдал, кибер хамгаалалт, бизнесийн тасралтгүй ажиллагаа, нийцэл зэрэг стратегийн чухал чиглэлд олон улсын стандартын дагуу баталгаажуулалт, аудитын үйлчилгээг ү зүүлдэг.
DIA нь Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэн,
мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас олгосон
мэдээллийн аюулгүй байдлын аудит болон кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага юм.
ISO стандартын баталгаажуулалт
Бид байгууллагын удирдлагын тогтолцоог ISO стандартын дагуу үнэлж,
олон улсад хүчинтэй гэрчилгээ (сертификат) олгох үйлчилгээ үзүүлдэг.
Баталгаажуулалтын чиглэлүүд:
-
ISO/IEC 27001 – Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
-
ISO 9001 – Чанарын менежментийн тогтолцоо
Бид Бүгд Найрамдах Энэтхэг Улсын SIS Certification PVT Ltd тохирлын үнэлгээний байгууллагатай хамтран ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO/IEC 27701 Хувийн мэдээллийн нууцлалын менежментийн тогтолцоо, ISO/IEC 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO/IEC 37001 Хээл хахуулийн эсрэг менежментийн тогтолцоо болон бусад стандартын баталгаажуулалтын үйлчилгээг санал болгож байна.
Мэдээллийн аюулгүй байдлын аудит ба кибер эрсдэлийн үнэлгээ
Бид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас олгосон
мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү үйлчилгээгээр байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлого, зохион байгуулалт, технологийн хамгаалалт, хэрэглэгчийн хандалт, системийн найдвартай байдлыг үнэлж, эрсдэлийг тодорхойлох, хамгаалалтын түвшинг сайжруулах санал бүхий аудитын дүгнэлт гаргадаг.
Олон улсын сургалт ба гэрчилгээ
Бид Канадын PECB болон БНЭУ-ын SIS Certification Pvt. Ltd байгууллагуудтай хамтран ISO стандартын чиглэлээр олон улсын эрх бүхий сургалт, шалгалт, гэрчилгээ олгох үйлчилгээг Монгол Улсад хэрэгжүүлдэг.
Сургалтын чиглэлүүд:
-
ISO/IEC 27001, 27701, 27005 – Мэдээллийн аюулгүй байдал
-
ISO 9001 – Чанарын менежмент
-
ISO 22301 – Бизнесийн тасралтгүй байдал
-
ISO 31000 – Эрсдэлийн менежмент
-
ISO 37301 – Нийцлийн менежмент
-
ISO/IEC 42001 – Хиймэл оюун ухааны менежмент
-
SOC 2, ISO 28000 зэрэг хангамж, нийцлийн чиглэл
Сургалтын онцлог:
-
Олон улсад хүчинтэй PECB сертификат
-
Мэргэжлийн сургагч багш, бодит кейс дээр суурилсан сургалт
-
Танхим, онлайн болон self-study хэлбэрээр суралцах боломж
Виртуал информэйшн ассесмэнт ХХК-ийн гэрчилгээтэй сургалт
DIA нь “Виртуал Информэйшн Ассесмэнт ХХК”-тай хамтран ISO стандартын хүрээнд болон МТ-ийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх чиглэлд дотоодын гэрчилгээтэй мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг.
Эдгээр сургалт нь байгууллагын ажилтнуудад ISO тогтолцоог ойлгох, дотоод аудит хийх,
комплаенс ба чанарын хяналтын чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг.
Сургалтын чиглэлүүд:
-
ISO/IEC 27001 Internal Auditor
-
ISO/IEC 27001 Implementer
-
ISO/IEC 27701 Internal Auditor
-
ISO 9001 Internal Auditor
-
CCNA
Онцлог:
-
Монгол хэл дээрх сургалт, жишээ кейсүүд
-
Танай байгууллагын дотоод хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр
-
Амжилттай төгсөгчдөд DIA-ийн дотоодын гэрчилгээ олгоно





