
Та мэдээллээ хамгаал
Бид таны амжилтыг баталгаажуулъя
MNS ISO/IEC 27001 баталгаажуулалт
Бид Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэний дагуу MNS ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтын үйлчилгээг санал болгож байна.
Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Шадар сайдын дэргэд ажилладаг, тохирлын үнэлгээний итгэмжлэлийг эрхлэн гүйцэтгэдэг төрийн байгууллага юм.
Үндэсний итгэмжлэлийн төв нь Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Ази, номхон далайн орнуудын бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-ын
жинхэнэ гишүүн бөгөөд эдгээр хамтын ажиллагааны байгууллагуудын Харилцан хүлээн зөвшөөрөх олон талт хэлэлцээр (IAF MLA& ILAC MRA)- т нэгдэн Монгол Улсыг төлөөлж ажилладаг.