
Та мэдээллээ хамгаал
Бид таны амжилтыг баталгаажуулъя
Баталгаажуулалт гэж юу вэ?
...
Аливаа байгууллага олон улсын менежментийн тогтолцооны стандартууд болох ISO 9001, ISO 14001, ISO 22000, ISO 27001, ISO 45001 гэх мэт стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний дараа тухайн стандартын шаардлагад нийцэж буйгаа хөндлөнгийн байгууллагаар (Баталгаажуулалтын байгууллага) үнэлүүлэх, нотлуулах, батлуулах шаардлагатай болно.
Тэрхүү хөндлөнгийн байгууллага нь танай байгууллага менежментийн тогтолцооны тухайн стандартын шаардлагад хэр тохирч байгааг тохирлын үнэлгээ буюу баталгаажуулалтын аудит хийж дүгнэлт, тайлан гаргана.
Тайлан, нотолгоог үндэслэн Баталгаажуулалтын хорооны хурлаар хэлэлцэн хэрэв тухайн стандартын шаардлагад нийцэж байгаа бол тухайн байгууллагад менежментийн тогтолцооны олон улсын стандартын шаардлагыг ханган ажиллаж байгаагийн баталгаа болгон баталгаажуулалтын гэрчилгээг олгоно.
“Дижитал Информэйшн Ассесмэнт” ХХК нь ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS, ISO 9001 QMS стандартын олон улсын стандартын баталгаажуулалтын аудитыг хийж, шаардлага хангасан байгууллагад гэрчилгээ олгодог Монгол Улсын төрийн байгууллага болох Үндэсний Итгэмжлэлийн төвд дээрх стандартаар итгэмжлэгдсэн анхны баталгаажуулалтын байгууллага юм.