
Та мэдээллээ хамгаал
Бид таны амжилтыг баталгаажуулъя


ДИЖИТАЛ ИНФОРМЭЙШН АССЕСМЭНТ ХХК
Компанийн тухай
Дижитал Информэйшн Ассесмэнт ХХК нь Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцоо (ISO 27001)-ны баталгаажуулалтын үйлчилгээ эрхлэх зорилгоор 2022 онд байгуулагдсан. Түүнчлэн Хүний Хувийн Нууц Мэдээллийн Менежментийн Тогтолцоо (ISO/IEC 27701)-ны стандартын аудит, Энэтхэгийн SIS Certification PVT Ltd баталгаажуулалтын байгууллагатай хамтран ISO 45001, ISO 14001 стандартуудаар баталгаажуулалтын аудит хийж гүйцэтгэдэг.
2025 онд үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн Чанарын Менежментийн Тогтолцоо (ISO 9001)-ны баталгаажуулалтын аудитыг мөн хийж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцооны стандартын баталгаажуулалтын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, салбартаа тэргүүлэгч байгууллага болох, мөн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлдэх замаар салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах;
АЛСЫН ХАРАА
Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн, хараат бус, мэргэжлийн баталгаажуулалтаар дамжуулан байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал, чанарын менежментийн тогтолцоо, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тэргүүлэгч байгууллага болох;
Биднийг сонгох шалтгаан
Баталгаажуулалтын үндэсний компани
Бид ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартаар Үндэсний хэмжээнд итгэмжлэгдсэн анхны баталгаажуулалтын байгууллага юм.
Бизнесийн өндөр ёс зүй
Бид баталгаажуулалтын үйл ажиллагаандаа ямагт бизнесийн өндөр ёс зүй, шударга байдлыг баримталдаг.
Мэргэжлийн ур чадвар
Бид бизнесийн байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай аудиторууд, мэргэшсэн хамт олонтой.
Салбар бүрийн онцлогийг мэдэрч ISO/IEC 27001 стандартаар тавигдаж буй шаардлагуудыг үйл ажиллагааны чиглэл, байгууллагын онцлогт тохируулан, үе шаттайгаар хөгжүүлж, хэрэгжүүлж, хянаж, баталгаажуулж байсан туршлагатай.
Аудитын баг
-
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагын ISO/IEC 27001 Senior Lead Auditor 2,
-
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагын ISO/IEC 27001 Trainer 2,
-
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагын ISO/IEC 27001 Lead Auditor 12,
-
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагын ISO/IEC 27701 Lead Auditor 5,
-
Энэтхэгийн SIS Certification тохирлын үнэлгээний байгууллагын ISO 9001 Lead Auditor 10,
-
Техникийн шинжээч 10,
-
Дотоодын гэрчилгээт аудиторуудын багтай.
Аудитын туршлага
ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартаар дотоодын болон Герман, Энэтхэг зэрэг Тохирлын үнэлгээний байгууллагын олон улсын аудит хийж байсан туршлагатай.
Олон улсын хамтын ажиллагаа
Бид Энэтхэгийн SIS Certifications PVT Ltd тохирлын үнэлгээний олон улсын байгууллагатай хамтран ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS болон ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартын баталгаажуулалтын үйлчилгээг, Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагатай хамтран ISO/IEC 27001 ISMS Lead auditor, ISO/IEC 27701 PIMS Lead auditor, ISO 9001 QMS Lead auditor, ISO/IEC 27001 Lead implementer, ISO/IEC 27005 Lead risk manager сургалтын үйлчилгээг хүргэж байна.
Уян хатан хамтын ажиллагаа
Бид ISO/IEC 27001 олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын стандартын хүрээнд итгэмжлэлийн тогтолцооны байгууллагууд болон хэрэглэгч, үйлчлүүлэгч, өргөдөл гаргагч байгууллагуудтай байнгын, тогтвортой, ёс зүйтэй хамтын ажиллагааг хөгжүүлэн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
ISO/IEC 27001 аудиторын ур чадвар, туршлага
2
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй ISO/IEC 27001
олон улсын тэргүүлэх
ахлах аудитор
20+
Канадын PECB, Энэтхэгийн BSI тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй
ISO/IEC 27001, ISO 9001, ISO 45001, ISO14001 олон улсын
ахлах аудитор, техникийн шинжээчид
2
Канадын PECB тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй ISO/IEC 27001
олон улсын сургагч багш
4
Монгол, Энэтхэг, Герман зэрэг улсын тохирлын үнэлгээний байгууллагад бүртгэлтэй аудитор