top of page
  • LinkedIn
  • Facebook
  • Twitter

ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS дотоод аудитор сургалт

Дотоодын сертификаттай сургалтууд

Манай Виртуал Информэйшн Ассесмэнт ХХК нь ISO/IEC стандартуудын хүрээнд дараах дотоодын сертификаттай сургалтуудыг зохион байгуулдаг:

ISO/IEC 27001 Internal Auditor

ISO/IEC 27701 Internal Auditor

ISO/IEC 27001 Lead implementer

ISO 9001 Internal Auditor

Сургалтын зорилго
  • ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS стандартад суурилсан  менежментийн тогтолцооны үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарлах;

  • ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS шаардлагыг хэрэгжүүлэгчийн үүднээс тайлбарлах;

  • ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS стандартад суурилсан менежментийн тогтолцооны хэрэгжилтийг эхлүүлэх, төлөвлөх;

  • ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS стандартад үндэслэсэн менежментийн тогтолцоог ажиллуулах, хадгалах, тасралтгүй сайжруулахад байгууллагад дэмжлэг үзүүлэх;

  • Гуравдагч этгээдийн баталгаажуулалтын аудитад хамрагдах байгууллагыг бэлтгэх;

Энэ сургалтад хэн хамрагдах вэ?

  • ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS-ийг хэрэгжүүлэхэд оролцож, холбогдох төслийн менежерүүд болон зөвлөхүүд

  • ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS-ийн хэрэгжилтийг эзэмшихийг эрэлхийлж буй шинжээч зөвлөхүүд

  • Байгууллага дахь мэдээллийн аюулгүй байдлын шаардлагуудын нийцлийг хангах үүрэгтэй хүмүүс

  • ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS хэрэгжүүлэх багийн гишүүд

  • ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS-ны дотоод аудитийг байгууллагадаа хийх хүмүүс

Сертификат нь танд юу хийх боломж олгох вэ?

Сертификат гэдэг нь таныг хөдөлмөрийн зах зээлд орох эсвэл карьераа ахиулах хүсэлтэй үед чухал ач холбогдолтой мэдлэгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, нотлох явдал юм. Технологийн дэвшил, кибер халдлагын нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байна. Иймээс ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS сертификат нь мэдээллийн аюулгүй байдлын шилдэг туршлагуудын хэм хэмжээ болсон. Баталгаажуулалт авснаар та тодорхой ур чадварын түвшинг харуулж байгаа бөгөөд энэ нь зөвхөн мэргэжлийн карьертаа төдийгүй танай байгууллагад нэмүү үнэ цэнийг өгөх болно. Энэ нь таныг бусдаас ялгарч, орлого олох боломжоо нэмэгдүүлэхэд тусална.

bottom of page