top of page
  • LinkedIn
  • Facebook
  • Twitter

Баталгаажуулалт гэж юу вэ?

...

Баталгаажуулалт гэж юу вэ?

Баталгаажуулалт нь байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл удирдлагын тогтолцоо нь олон улсын ISO стандартын шаардлагад нийцэж буйг хараат бус, мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, албан ёсоор баталгаажуулах үйл явц юм.

Энэхүү үнэлгээгээр байгууллага тухайн стандартын дагуу тогтолцоогоо хэрэгжүүлж, баримтжуулж, тасралтгүй сайжруулалт хийж байгааг нотолж, олон улсын түвшинд итгэлцэл олж авдаг.

Баталгаажуулалтын үр дүнд олгогддог ISO гэрчилгээ нь тухайн байгууллагын
✅ чанарын удирдлагын түвшин,
✅ аюулгүй ажиллагаа,
✅ мэдээллийн хамгаалалт,
✅ үйл ажиллагааны тогтвортой байдлыг
итгэмжлэгдсэн байгууллагаар албан ёсоор баталгаажуулсан болохыг илтгэдэг.

Баталгаажуулалтын ач холбогдол

  • Байгууллагын нэр хүнд, итгэлцэл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

  • Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлнэ

  • Тасралтгүй сайжруулалт, үр ашигтай менежментийг дэмжинэ

  • Хэрэглэгч, түнш байгууллагын итгэлийг албан ёсоор нотолно

 

“Дижитал Информэйшн Ассесмэнт” ХХК нь ISO/IEC 27001 ISMS, ISO/IEC 27701 PIMS, ISO 9001 QMS  стандартын олон улсын стандартын баталгаажуулалтын аудитыг хийж, шаардлага хангасан байгууллагад гэрчилгээ олгодог Монгол Улсын төрийн байгууллага болох Үндэсний Итгэмжлэлийн төвд дээрх стандартаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага юм.

​
 

ISO/IEC 27001 стандартаар баталгаажихын давуу тал

Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалт сайжрах;

Цахим гэмт хэргийн өртөлтийг бууруулж, оюуны өмчийг хамгаалах; 

Компанийн засаглал болон хувийн нууцлал сайжрах;

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх;

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах;

Зах зээлд өрсөлдөх давуу талыг олж авах;

Худалдаа, цахим төлбөрийн аюулгүй байдлыг хангах;

...

ISO/IEC 27701 стандартаар баталгаажихын давуу тал

Хувийн мэдээлэл хамгаалалтын тогтолцоо бүрдүүлнэ

Хууль, зохицуулалтын шаардлагыг хангана

Хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлнэ

Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар олгоно

Эрсдэлийг бууруулж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах;

Байнгын сайжруулалт ба инновацийг дэмжинэ

Худалдаа, цахим төлбөрийн аюулгүй байдлыг хангах;

...

ISO 9001 стандартаар баталгаажихын давуу тал

Үйл ажиллагааны үр ашиг, тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ

Хэрэглэгчийн итгэл ба сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө

Менежментийн тогтолцоог сайжруулна

Байнгын сайжруулалт ба инновацийг дэмжинэ

Зардлыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ

Ажилтнуудын оролцоо, хандлага сайжирна

...

bottom of page