top of page
  • LinkedIn
  • Facebook
  • Twitter
Blue Personal Objects

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ

Баталгаажуулалтын тухай

DIA нь байгууллагуудын удирдлагын тогтолцоог олон улсын ISO стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, баталгаажуулах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлдэг итгэмжлэгдсэн байгууллага юм.

Бид Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэн, мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй байгууллага юм.

Бидний баталгаажуулалтын үйл ажиллагаа нь ISO/IEC 17021-1, ISO/IEC 17021-3, ISO/IEC 27006 стандартуудын дагуу хэрэгжиж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, чанар, бизнесийн тасралтгүй ажиллагаа, эрсдэл, нийцэл зэрэг олон чиглэлийг хамардаг.

Баталгаажуулалтын зорилго

ISO стандартын баталгаажуулалт нь байгууллагын менежментийн тогтолцоо
олон улсын жишигт нийцэж буйг нотлох хараат бус үнэлгээний үйл явц юм.

Баталгаажуулалт авснаар байгууллага:

  • Үйл ажиллагааны чанар, үр ашиг, хяналтыг сайжруулна

  • Мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлнэ

  • Эрсдэлийг бууруулж, хууль эрх зүйн нийцлийг хангана

  • Түнш, хэрэглэгч, хөрөнгө оруулагчийн итгэлийг нэмэгдүүлнэ

  • Олон улсын өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ

Баталгаажуулалтын үе шат

Бидний баталгаажуулалтын үйл явц дараах үндсэн гурван үе шаттайгаар явагдана:

1-р шат — Урьдчилсан үнэлгээ

Байгууллагын удирдлагын тогтолцооны баримт бичгийн бүрэн байдал,
тухайн стандартын шаардлагын дагуу бэлтгэгдсэн эсэхийг шалгана.
Жишээлбэл: бодлого, зорилго, эрсдэлийн үнэлгээ, хяналтын төлөвлөгөө, SoA гэх мэт.

2-р шат — Үндсэн аудит (Баталгаажуулалтын аудит)

Байгууллагын үйл ажиллагааг бодит орчинд үнэлж, систем нь ISO стандартын шаардлагыг бодитоор хэрэгжүүлж буй эсэхийг нотолгоонд тулгуурлан шалгана.
Энэ шатанд олон улсын эрх бүхий Lead Auditor баг ажилладаг.

Магадлах болон дахин баталгаажуулалтын аудит

Сертификат олгосноос хойш жил бүр хяналтын аудит хийж, стандартыг тасралтгүй мөрдөж буй эсэхийг баталгаажуулдаг.
Гурван жилийн дараа дахин баталгаажуулалтын аудит хийгдэнэ.

DIA баталгаажуулалтын үнэ цэнэ

Баталгаажуулалт бол зөвхөн гэрчилгээ бус, байгууллагын итгэлцэл, нэр хүнд, тогтвортой хөгжлийн баталгаа юм.

DIA нь хараат бус байдал, ёс зүй, мэргэжлийн ур чадвар, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан Монгол Улсад ISO стандартын баталгаажуулалт, аудитын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж байна.

bottom of page